news-details
Мэдээ

Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ

2021 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр /08.19/ 10:00 цагт Монгол Улсын түүхийн хичээлээр эхэлнэ. Мөн  14:00 цагаас Англи хэлний шалгалт авах юм. 

Элсэлтийн ерөнхий шалгалтад 40420 суралцагч бүртгүүлсэн. Энэ хичээлийн жилд 12 дугаар ангийг 34811 сурагч төгсөж байгаагаас 31782 нь ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлсэн байна. Харин өмнөх оны төгсөгчдөөс 8638 сурагч ЭЕШ-д хамрагдах хүсэлт гаргаад байна. Бүртгүүлсэн сурагчдын 44 хувь нь эрэгтэй, 56 хувь нь эмэгтэй байна.

Шалгалтын хуваарийг хүргэж байна. 

Хуваалцах