news-details
Мэдээ

"АГААР НЭГ" МЭДЛЭГИЙН ПЛАТФОРМЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО


“Агаар нэг” платформ нь Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүжилттэй, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо (ОББҮХ) болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр хөгжүүлсэн цахим мэдлэг, хамтын ажиллагааны платформ бөгөөд энэхүү платформд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг, судалгааны үйл ажиллагаа эрхэлдэг 40 орчим төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын хөгжлийн байгууллагууд нэгдэн орсон цаашид платформын хөгжүүлэлт хандалтыг нэмэх, Монгол Улсын хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллага, судалгааны ажил хийж буй мэргэжилтнүүд, оюутан, багш нар, бие даасан судлаачид, салбарын сэтгүүлчдийн хандалтыг өсгөх, тэдний платформ дахь оролцоог бий болгох үүднээс "Агаар нэг" нээлттэй өдөрлөгийн 2022 оны 6-р сарын 6 өдөр 09:00 цагаас МУИС 1-р байрны 320 тоотод зохион байгуулах гэж байна.
Иймд салбарын мэргэжилтэн та бүхнийг нээлттэй өдөрлөгийн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна. 
Дэлгэрэнгүй мэдээллийг: nominjargal@gmail.com, 80002155 
Урьдчилсан бүртгэлд дараах холбоосоор бүртгүүлнэ үү:
https://forms.gle/zDkFakrq6HjXkzRJA
Цахимаар шууд оролцох бол дараах холбоосоор оролцоно уу: 
https://us02web.zoom.us/j/87445144515

Хуваалцах