АРХАНГАЙ АЙМГИЙН ӨЛЗИЙТ СУМАНД 180 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ СУРГУУЛИЙН ӨРГӨТГӨЛ БАРИГДАЖ БАЙНА

БШУЯ-ны Хөрөнгө оруулалтын газрын дарга Ч. Энх-Амгалан Архангай аймагт ажиллах үеэрээ Өлзийт сумын сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцлаа. 790.1 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 2 давхар сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг Ди Ти И Эм Строй ХХК гүйцэтгэж байна. Барилгыг энэ онд ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн. Гэвч ОХУ-аас импортлох өнгөлгөөний тоосгоны тээвэрлэлт удааширсантай холбоотойгоор ажил түр хугацаанд зогссон ч ондоо багтааж ашиглалтанд оруулах болно гэдгээ инженер нь мэдэгдлээ. Аймгийн ГХБХБГ захиалагчийн хяналт тавьж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар ажил 50 хувьтай, гадна өнгөлгөөний тоосгон өрлөг, дотор ханын өрлөг хийгдэж байна.

 

Хуваалцах