Дорнод аймагт улсын төсвийн хөрөнгөөр 9 хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байна

Боловсролын салбар дахь хөрөнгө оруулалтын ажил үргэлжилж байна. Аймгийн тухайд улсын төсвийн хөрөнгөөр таван цэцэрлэг, нэг сургууль, гурван дотуур байрын ажил хийгдэж байгаа юм. Тухайлбал, Хэрлэн суманд 100 ортой хүүхдийн цэцэрлэг 80 хувьтай, 150 ортой цэцэрлэг 45 хувьтай, Сэргэлэн суманд 150 ортой цэцэрлэг 55 хувьтай, 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 35 хувийн гүйцэтгэлтэй байна.

Цагаан-Овоо суманд 150 ортой, Хөлөнбуйр суманд 100 ортой, Хэрлэн суманд тус тус дотуур байрын барилгын ажил хийгдэж байгаа юм.

Хуваалцах